Полифенол гэж юу вэ?

Уурон цай эрүүл мэндэд гайхалтай үр нөлөөтэй 2/5
Уурон цайнд ихээр агуулагддаг полифенол гэж юу вэ?

Химийн ухаанаар, нэг молекулд хоёроос дээш фенол-д суурилсан органик нэгдлүүдийг агуулсан бодисыг полифенол гэдэг бөгөөд тийм бодис олон тоогоор оршиж байхыг хэлдэг.
Өөрөөр хэлбэл полифенол нь дан бодисыг агуулдаггүй, фенолт гидроксилийн нэгдлүүдийн ерөнхий ухагдахуун юм.

Полифенолд өөр хоорондоо ялгаатай үйлчлэл бүхий элементүүд олноор багтсан байдаг ба тэдгээрийн ихэнх нь сүүлийн үед чухалд тооцогдох болсон бодисуудын нэгдэл юм. Жишээлэхэд таннин гэдэг нэгдэлийг сайн мэддэг болсон байна.

※Эх сурвалж: http://oolongtea.org





Уурон цайны ид шид нь полифенол юм

Уурон цайнд полифенол их хэмжээгээр агуулагддаг. Цайны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь таннин хэмээх полифенолуудын нөлөөлөл гэдэг нь ойлгомжтой байгаа юм.

Цайнд агуулагддаг полифенол нь онцгой шинж чанартай

Бусад ургамалд агуулагддаг полифенолуудаас цайны навчинд агуулагддаг полифенол нь олон янзын жижиг жижиг, тус бүр онцгой үйлчилгээтэй полифенолууд юм.

Уурон цайны полифенол

Цайны навчийг хагас-ферментлэн боловсруулах явцад уурон цайны олон төрлийн полифенолт нэгдлүүд бүрддэг. Эдгээр ялгаатай шим тэжээлийн нэгдлүүд нь нийлж хүний биед сайнаар нөлөөлдөг гэсэн утгатай юм. Жишээ нь тэдгээр нь triglyceride хэмээх бодисыг багасгах нөлөөтэй буюу чөлөөт радикалуудыг зайлуулдаг. Полифенолуудын гүн ба өргөний хэмжээс гэж байх ба тайлагдаагүй нууцууд одоо ч байгаа юм.

УУРОН ЦАЙ - ЭРҮҮЛ ЭНХИЙН ҮНДЭС

Уурон цай эрүүл мэндэд гайхалтай үр нөлөөтэй 1/5
Уурон цай яагаад эрүүл мэндэд тустай вэ?

Цайнд олон төрлийн хүний биед тустай бодисууд байдаг. Эдгээр бодисын агуулагдах орц, хэмжээ нь ферментацийн хэмжээнээс хамаарч өөр өөр болдог байна. Доорх хүснэгтээс ногоон цай нь катекин гэдэг бодисоор баялаг, харин хар цай нь teaflavin-ийг ихээр агуулж байгааг харж болно. Оолонг цай нь их хэмжээний полифенолыг агуулдаг. Судалгаануудаас дүгнэхэд, полифенол нь оолонг цайг онцгой тааламжтай амттай болгох төдийгүй эрүүл-энх, гоо-сайханыг тэтгэх нөлөөтэйг баталдаг байна.




※Эх сурвалж: http://oolongtea.org

Oolong Tea буюу УУРОН ЦАЙ


Энэхүү цайны түүхий эд нь 4000 жилийн түүхтэй Хятадын Фүжиан болон Анхуй мужид ургадаг Оолонг цайны навч юм. Оолонг цай нь хэд хэдэн төрөл байдаг ба уг цай нь өндөр чанартайд тооцогддог. Оолонг цайны навчийг хагас утаж исэлдүүлснээр хар өнгөтэй луу шиг хуйларсан хэлбэртэй болдог бөгөөд цайны навчийг илүү амт, үнэр сайтай, уухад тааламжтай болгосоноороо онцлог юм.